Нийтлэг асуулт хариулт
АЯЛГУУ гэж юу вэ?
АЯЛГУУ бол хиймэл оюунд суурилсан монгол хэлний ярианы систем юм. Монгол кирилл бичвэрийг хүний яриа болгон уншуулах, монгол хүний яриаг таньж бичвэр болгон буулгах боломжийг нэг дороос олгоно.
Ямар үйлчилгээнүүдийг ашиглаж болох вэ?
Гурван үндсэн үйлчилгээтэй: Текст → Яриа (бичвэрийг дуу хоолойгоор уншуулах), Яриа → Текст (аудио бичлэгийг бичвэр болгох), мөн монгол хэлээр асуултад хариулдаг Туслах.
Бүртгүүлэхгүйгээр туршиж үзэж болох уу?
Болно. Цэсний «Турших» хэсгээс Текст → Яриа болон Яриа → Текст үйлчилгээг шууд туршина. Туршилтын горимд 60 секунд хүртэлх урттай аудио бичлэг таниулах боломжтой. Урт бичлэг боловсруулахын тулд бүртгүүлж нэвтэрнэ үү.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
«Бүртгүүлэх» хэсэгт имэйл хаяг, нууц үгээ оруулна. Таны имэйл рүү баталгаажуулах холбоос илгээгдэх бөгөөд түүн дээр дарснаар бүртгэл идэвхжинэ. Нууц үгээ мартсан бол нэвтрэх хуудаснаас сэргээх боломжтой.
Ямар аудио файл оруулж болох вэ? Таних чанарыг хэрхэн сайжруулах вэ?
MP3, WAV зэрэг түгээмэл аудио файлыг оруулж болно. Орчны чимээ багатай, ярьж буй хүний дуу тод сонсогдох бичлэг илүү зөв танигдана. Олон хүн зэрэг ярьсан, хөгжим давхацсан бичлэгт алдаа гарах магадлал өндөр байдаг.
Бичвэрийг ямар дуу хоолойгоор уншуулах вэ?
Одоогоор Анхаа, Алтанбагана, Энхгэрэл гэсэн гурван дуу хоолойноос сонгоно. Нэг бичвэрийг хэсэг хэсгээр нь хувааж, хэсэг бүрийг өөр өөр дуу хоолойгоор уншуулж болох тул харилцан яриа, зохиомж бэлтгэхэд тохиромжтой.
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Нэвтэрсний дараа дансаа QPay-ээр цэнэглэнэ. Цэнэглэх дүнгээ оруулахад QR код үүсэх бөгөөд банкны аппликейшнээрээ уншуулж төлнө. Төлбөр баталгаажмагц дансны үлдэгдэл шинэчлэгдэнэ.
Өөрийн систем, аппликейшнтэй холбож ашиглаж болох уу?
Болно. АЯЛГУУ-гийн үйлчилгээнүүдийг API-аар дамжуулан өөрийн вэб сайт, аппликейшн, дуудлагын төв зэрэг системтэй холбох боломжтой. Хамтран ажиллах санал, техникийн нөхцөлийн талаар бидэнтэй холбогдоно уу.
