logo

АЯЛГУУ гэж юу вэ?

Энэ бол хиймэл оюунд суурилсан монгол хэлний боловсруулалт буюу монгол кирилл бичгийн текстийг монгол хүний ярианд хөрвүүлэх, монгол хүний яриаг таньж бичвэр буюу текст рүү хөрвүүлэх систем юм. Бид 2004 оноос хойш хийсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнгээ танилцуулж байгаадаа баяртай байна. Бидэнтэй хамтран ажиллах аливаа санал санаачлалыг талархалтайгаар хүлээн авах бөгөөд манай системтэй API -аар холбогдоход бэлэн байгааг дуулгахад таатай байна.

Хэрэглээ

Ахуйн хэрэглээ

Гэрийн автоматжуулалт

Гэрийн ахуйн автоматжуулалтын систем /Home automation/. Гэрэл асааж унтраах, хөшиг нээх, хаах гэх мэт үйлдлийг хүний дуу хоолойгоор удирдах.

Ухаалаг төхөөрөмж

Гэр ахуйн хэрэглээний ухаалаг төхөөрөмжүүдийг дуу хоолойгоор удирдах.

Компьютер, зөөврийн төхөөрөмж

Компьютер болон зөөврийн төхөөрөмжүүдийг дуу хоолойгоор удирдах, тэдгээр төхөөрөмжүүд дээрх хэрэглээний програмуудтай ажиллахдаа өөрийн дуу хоолойгоор тодорхой үйлдлүүдийг хийх боломжтой.

Бичиг баримт бэлтгэх

Бичиг баримт бэлтгэх. Компьютерт аливаа эх, бичвэрийг бэлтэхдээ гараар бичихгүй шууд ярих буюу тухайн яриаг програм автоматаар бичвэр, текст хэлбэрт хөрвүүлэх боломжтой. Хүн бичихээсээ илүү ярихдаа хурдан байдаг. Энэ нь цаг хэмнэх давуу талтай.

Хэрэглээ

Нийтийн салбарт

Төрийн байгууллагуудад

Шүүхийн таслан шийдэх мэтгэлцээний үйл ажиллагаа, Парламентын хэлэлцүүлэг, Хүүхдийн сургалтын хичээл заах

Эрүүл мэндийн салбар

Хүний яриаг бичгийн текст болгох үйлдлийг эрүүл мэндийн салбарт хүнд мэс ажилбар хийж буй эмчийн гар чөлөөгүй тохиолдолд зарим командыг ярьж бусдаар гүйцэтгүүлдэг байна. Түүнчлэн зайнаас мэс заслыг удирдаж буй хүний хэлсэн компанд зөвлөгөөг дэлгэц дээр бичгээр үзүүлбэл илүү зохимжтой байдаг. Мөн аваар ослоос болж их хэмжээний текстийг гараараа бичих чадваргүй болсон хүмүүст зориулан яриаг автоматаар текстрүү хөрвүүлэх програмыг ашигладаг байна.

Мэдээлэл холбооны салбарт

Холбоо мэдээллийн сүлжээг ашиглан асар том өгөгдлийн сангаас бүрдсэн лавлах, эрүүл мэнд, цаг-агаар, галт тэрэг, нисэх онгоц, автобуны цагийн хуваарь, байгууллагуудын хаяг, утас тодруулах зэрэг олон төрлийн үйлчилгээний автоматаар хариулт өгөх үйлчилгээнүүдэд өргөнөөр ашиглаж байна. Энэ нь үйлчилгээний компаниудын ачааллыг багасгаж, асар их хэмжээний зардал хэмнэж хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжийг олгож байгаа юм. Хамгийн гол нь лавлах үйлчилгээний чанарт томоохон өөрчлөлт гарч лавлагаа мэдээллийг үнэн зөв өгдөг болжээ.

Бичиг баримт бэлтгэх

ТВ болон радиогийн нэвтрүүлэгийг бэлтгэх үйл ажиллагаанд хүний оролцоогүй болж ухаалаг компьютерын тусламжтайгаар хиймэл дуу хоолойгоор гарган авч ашигладаг болно. Мөн телевизийн нэвтрүүлгүүдийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан текст тайлбартайгаар гаргах чиглэлд ашиглах боломжтой юм.